Logo

Аяллын цогц шийдэл

Онлайн аяллын платформ

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл:

  • Tapatrip.com, Tapatrip гар утасны аппликейшн/цаашид Тапатрип гэх/ нь “ТАПАТРИП” ХХК-ийн албан ёсны өмч бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь Тапатрип веб сайт болон гар утасны аппликейшнээр үйлчилгээ авч буй үйлчлүүлэгч /цаашид Үйлчлүүлэгч гэх/, онлайн тийз захиалга, зочид буудал захиалга, аялал худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
  • Үйлчлүүлэгч нь Тапатрип үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр Тапатрип-ээр худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  • Тапатрип –д нийтлэгдсэн текст, график зураг, лого болон бусад бүх контентууд нь Монгол улсын оюуны өмчийн хууль, олон улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

  • Үйлчлүүлэгч нь Тапатрипийн талаарх санал гомдол, шүүмж, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүний хүсэлт зэргийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
  • Үйлчлүүлэгч нь Тапатрипээр олон улсын тийз захиалгын систем дээрх зах зээлийн үнээр тийз худалдан авах эрхтэй.
  • Үйлчлүүлэгч нь Тапатрипээс нислэг, буудал, аялалын мэдээлэл болон өөрийн захиалгын мэдээллийг авах, мөн зарласан хөнгөлөлт урамшууллыг эдлэх эрхтэй.
  • Тапатрипийг ашиглаж буй хэрэглэгч нь 18 нас хүрсэн, хуулийн хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх үүрэг хүлээнэ.
  • Үйлчлүүлэгч нь аялж буй зорчигчдын мэдээллийн /Овог, Нэр, Хүйс, Утасны дугаар, Паспортын мэдээлэл, цахим шуудангийн хаяг/ үнэн зөв байдалд бүрэн хариуцлага хүлээнэ. Үйлчлүүлэгч буруу болон дутуу мэдээлэл оруулсан бол Тапатрип хариуцлага хүлээхгүй.
  • Үйлчлүүлэгч нь зорчиж буй орны визтэй холбоотой асуудлыг хариуцах үүрэг хүлээнэ.
  • Хэрэглэгч та гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хаах, гар утасны аппликэйшн-д нэвтрэн орсон үедээ гар утсаа хэн нэгэнд дамжуулахгүй байж, мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө бүрэн хариуцна. Алдсанаас үүсэх хохирлыг Тапатрип хариуцахгүй болно.

Тапатрипийн эрх, үүрэг  

  • Тапатрип нь олон улсын тийз, буудал, аялал захиалгын систем дээрх зах зээлийн үнээр нислэгийн тийз, буудал, аялал борлуулах үүрэг хүлээнэ.
  • Тапатрипийн үйлчилгээний бүтэц, агуулга,хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй бөгөөд өөрчлөлтүүд нь нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчлэнэ. Хэрэглэгч нь өөрчлөлт хийгдсэнээс хойш хэрэглэж буй тохиолдолд нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.   
  • Тапатрип нь үйлчлүүлэгчтэй холбогдож төлбөрийн мэдээлэл өгөх, төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжлэх, төлбөр нь төлөгдөөгүй, эх үйлчилгээ үзүүлэгчийн дүрмийг зөрчсөн тохиолдолд цуцлах эрхтэй.
  • Тапатрип нь шаардлагатай үед үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг үйлчлүүлэгчийн бүртгэлтэй и-мейл хаягаар дамжуулан мэдэгдэнэ.
  • Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтэд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхааруулах, хэрэглэгчтэй холбоо барихад ашиглана.
  • Тухайн үйлчлүүлэгч нь үйлчилгээний нөхцлийг зөрчсөн, бусдын эсвэл хуурамч мэдээллийг ашиглан захиалга хийсэн Тапатрипд  хохирол учруулж болзошгүй үйлдэл хийсэн бол Тапатрип нь үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй нэвтрэх эрхийг хязгаарлах ба хаах эрхтэй.
  • Тапатрип нь үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, нууц үг, худалдан авалтын түүхийг чандлан хадгалах үүрэг хүлээнэ.   
  • Тапатрип нь үйлчлүүлэгчийн Дебит/Кредит карт, бэлэн мөнгө, дансны гүйлгээг луйврын шинжтэй байгаа гэж үзсэн тохиолдолд  Банк болон Хуулийн байгууллагаар тус гүйлгээг шалгуулах эрхтэй.

Төлбөрийн нөхцөл:

  • Танд Дансаар, Картаар, Бэлнээр төлөх сонголтууд байна.
  • Үйлчлүүлэгч та төлбөр хийх боломжит хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас захиалга цуцлагдсанаас үүдэн бий болсон аливаа асуудалд “Тапатрип Эжэнси ХХК” ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  • Тийз захиалгын системийн Вальютын ханш өдөр бүр өөрчлөгддөг тул төлбөр хийх хугацаанаас хамаарч тийзний үнэ бага зэрэг өөрчлөгдөх боломжтой.

Захиалга /Тийз Буцаалт/ Өдөр солилтын нөхцөл: 

  • Тапатрипд нэвтрэн орсны дараа “Миний Захиалга” цэснээс өөрийн захиалгын төлөв болон захиалгатай холбоотой  нэмэлт мэдээллийг харах боломжтой.
  • Захиалга нь төлбөр төлөгдсөний дараа баталгаажих бөгөөд төлбөр төлөгдөөгүй захиалгыг заагдсан хугацааны дагуу Тапатрип автоматаар цуцлана.
  • Тийз буцаах, Захиалга цуцлах, Өдөр солих бол Тапатрипийн 7515 4444 дугаарт  Улаанбаатар хотын 24/7 холбогдож болно.

Бусад нөхцөл:

  • Нислэг үйлдэж буй авиа компани нь  цаг агаар болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийг цуцлах/хойшлуулах эрхтэй байдаг тул үүнд Тапатрип хариуцлага хүлээхгүй.
  • Монгол улсын 18-аас доош насны иргэн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас өөр хүнтэй гадаад улсад зорчих бол эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч хүүхдийн хамт хилээр нэвтрэх иргэний хооронд хийсэн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл шаардлагатай учир уг заалтыг зөрчсөн тийзний төлбөрийн маргаанд Тапатрип хариуцлага хүлээхгүй.
  • Ta аялалын визээр ямар ч улс руу аяллаар явах бол хоёр талын нислэгийн тийз авах ёстойг зөвлөж байна. Хэрэв нэг талын тийз худалдан авсан тохиолдолд хил дээр таныг саатуулах асуудал үүсч болзошгүй. Иймд бид үүнд хариуцлага хүлээхгүй ба нэг талын тийз бичихээс татгалзаж болно.
  • Монгол Улсын иргэн таны паспортын төрлөөс хамаарч (энгийн/албаны/дипломат) аялах гэж байгаа болон дамжин өнгөрөх хот/улсын виз шаардлагатай байдаг тул та визний талаар баталгаат мэдээллийг ГХЯ-ны вэбсайтаас авна уу. http://consul.mn/07visan.php
  • Виз болон хил гаалийн зөрчилгүй аялахын тулд доорх зөвлөгөөг дагана уу:
    - Ижил авиа компаниар зорчих
    - Аль болох транзит заалтай томоохон Аэрпортоор дамжин өнгөрөх нислэгийг сонгох
    - Аялалын визээр 2 талын тийзтэй аялах
  • Зорчигч та Филиппин  болон Япон улсын дараах хот руу БНСУ-ын ПУСАН хотоор дамжин нисэх тохиолдолд та Солонгос улсын хилийн шалганаар нэвтрэн дараагийн нислэгтээ суух ба Солонгосын хүчинтэй виз зайлшгүй шаардлагатайг анхаарна уу!
    - Филиппиний CEBU (CEB) ба ANGELES MABALACAT (CRK) хотууд                                                                                - Японы OKINAWA (OKA) ба KITAKYUSHU (KKJ) хотууд
  • БНСУ-руу Японы визээр хил нэвтрэн зорчих боломжгүй, заавал БНСУ-ын визээр нэвтэрнэ.
  • Хэрэв та АНУ-аас буцахдаа Нарита /Япон улс/ нисэх онгоцны буудлаар дамжин СӨҮЛ /Солонгос улс/ орох бол БНСУ-ын виз шаардлагатай гэдгийг анхаарна уу!!!
  • Та ямар нэг улс руу /Жишээ нь: УБ-СӨҮЛ-ВАШИНГТОН/ аялахдаа  тухайн дамжин өнгөрөх улсад хууль бусаар амьдарч байсан бол  таныг дамжин нисгэхгүй болохыг анхааруулж байна. Билет бичихээс өмнө бид таньд үүссэн асуудлыг шалгах бомжгүй тул Тапатрип хариуцлага хүлээхгүй.
  •  Хятадын олон хотоор дамжиж гуравдагч улс руу зорчих нислэгийг  сонгож байгаа тохиолдолд доор заасан хотоор дамжин нисэхгүй байхыг анхааруулж байна.
    - FUZHOU (FOC) /HUANGSHAN (TXN) /MUDANJIANG (MDG) /SHENZHEN (SZX) /YANJI (YNJ)
    - URUMQI (URC-2цагаас илүү бол)
    -Хэрэв та гуравдагч орон руу аялахаар Хятадын нэг болон түүнээс дээш хотуудаар дамжин өнгөрөхдөө транзит хийх хугацаа 24 цагаас илүү байвал  Монгол улсын иргэн болон бусад улсын иргэдэд ч БНХАУ-ын виз шаардлагатай байж болохыг анхаарна уу.
  • Европн аль нэг улсад оюутан эсвэл байнгын оршин суугч ч гэсэн транзит заалгүй аэрпортоор дамжин нисэх тохиолдолд танд дамжин өнгөрөх улсын виз шаардлагатайг анхаарна уу.
  • Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-аас сунгалттай паспортыг хэрэглээнээс халж эхэлж байгаа тул үүсэх эрсдэлээс сэргийлэх үүднээс та бүхнийг цаашид шинээр паспорт захиалж сунгалтгүй паспортоор аялахыг зөвлөж байна.

Маргаан шийдвэрлэх:

  • Уг гэрээтэй холбоотойгоор гарч болзошгүй  үл ойлголцол, маргааныг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд  Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эцэслэн шийдвэрлүүлнэ.