
Тасалбар захиалах видео заавар
- Автобусанд суухдаа зорчигчид хувийн бичиг баримтаа жолоочид шалгуулаад сууна.
-Хэрэв төлбөрийн баримт шаардлагатай бол автобус хөдлөн явахаас 30 минутын өмнө ирж лавлагаа хэвлүүлж авсан байх ба суудлаа эзэлсэн байх.
- 0-6 насны хүүхдийг суудал эзлүүлэхгүйгээр үнэ төлбөргүй тээвэрлэнэ.
- 60*40*20 см-ээс илүүгүй овор хэмжээтэй, 20 кг хүртэлх жинтэй гар тээшийг биедээ авч явахыг зөвшөөрнө.
- Тухайн аялалд явах боломжгүй болж тасалбар буцаах бол тийзний үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний төлбөр болон онлайн үйлчилгээний төлбөрийг төлнө.
- Хэрэглэгч та Захиалга хийгдсэнээс хойш 20 минутын дотор Автотээврийн үндэсний төвийн дансруу төлбөрөө шилжүүлэх ба гүйлгээний утга хэсэгт ЗАХИАЛГЫН КОД /заавал/ болон холбогдох утасны дугаараа бичиж шилжүүлэг хийнэ.
Билет цуцлалтын нөхцөл
-Автобус хөдлөхөөс 2цагийн өмнө билет буцаавал 10% шимтгэл
-Автобус хөдлөхөөс 2 цагийн дотор билет буцаавал 20% шимтгэл
-Автобус хөдөлсний дараа билет буцаавал 50% шимтгэл авах болно.
Зорчигчийг дараах нөхцөлд тээвэрлэхээс татгалзах эрхтэй.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн зорчигчид үйлчлэхгүй.
- Зорчигчдын нэр, регистрийн дугаар болон насыг буруу мэдээлсэн бол тухайн зорчигчид үйлчилгээ үзүүлэхгүй.
- Асран хамгаалагчгүйгээр бага насны /0-12/ хүүхдийг зорчуулахгүй.
- Зорчигч нь хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй, заагдсан насны заагт багтахгүй боловч хүүхдийн тасалбар авсан, дутуу төлбөр төлсөн бол зорчигчид үйлчлэхгүй.