Logo

Аяллын цогц шийдэл

Онлайн аяллын платформ

Түгээмэл асуултууд

1. Танайх онгоцны билетийн үнээ авиа компаниас гаргасан үнэ дээр нэмж борлуулдаг уу?

 

Манай байгууллага нь албан ёсны тийз борлуулагч агент учраас авиа компаний гаргасан үнийн дагуу нэмэгдэлгүй үнээр борлуулдаг.

 

2. Яагаад тийзний үнэ өөр байдаг вэ?

 

Тухайн нислэгт зарлагдсан үнүүд нь тийзний нөхцөл /буцаалттай тийз, өдөр сольж болдог, буцаалтгүй, өдөр солих боломжгүй г.м/, хугацаа /15 хоног, 21 хоног, 1 сар, 3 сар, 1 жил г.м/, зэргээс шалтгаалан онгоцон доторхи суудлуудын үнэ өөр өөрөөр борлуулагддаг. Мөн тухайн компани болон чиглэлээс хамаарч хөнгөлөлт олгох тохиолдол байдаг. /ж.нь: ахмадын хөнгөлөлт, гэр бүлийн хөнгөлөлт, оюутны хөнгөлөлт, залуусын хөнгөлөлт, тусгай хэрэгцээт хүмүүсийн хөнгөлөлт г.м/

 

3. Би нислэгийн билет худалдан авсаны дараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаана, хэнд хандаж авах вэ?

 

Та бидэнтэй +976-75154444 утасны дугаараар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

4. Миний захиалгууд шууд баталгаажих уу?

 

Та зорчигчдын мэдээллийг бүрэн оруулсаны дараагаар төлбөр төлөх хэсэгт худалдан авах тийзний үнийг Картаар, Qpay, HiPay, Банкны шилжүүлэг зэрэг олон төрлийн сонголт гарч ирэх бөгөөд төлбөр төлснөөс хойш 1-5 минутын дараа тийз баталгаажилт хийгдэнэ. Хэрэв та төлбөр төлөх сонголтын цонхыг хаасан, төлбөр төлөх хугацаанд төлбөрөө төлөөгүй бол таны захиалга цуцлагдана.

 

5. Төлбөрийн ямар хэлбэрүүд байдаг вэ?

 

Манай онлайн тийз борлуулалтын системд аль ч банкны Картаар төлөх, Qpay ашиглан төлөх, Банкны шилжүүлэг хийж төлөх, HiPay  зэрэг аль танд боломжтой байгаа хэлбэрүүдээр төлбөр төлөх боломжтой байгаа.

 

6. Би банкаар төлбөрөө шилжүүлэхдээ төлбөрийн утга эсвэл дүнгээ буруу бичээд явуулчихлаа. Яах вэ?

 

Таны дансны гүйлгээг автоматаар таньж баталгаажуулдаг тул та мөнгөн дүн, утгаа буруу бичсэн бол автомат баталгаажуулалт хийгдэхгүй юм. Ийм тохиолдолд та 7515-4444 дугаарт холбогдон манай онлайн аяллын зөвлөхөөр хийгдсэн гүйлгээг шалгуулан баталгаажуулах боломжтой.

 

7. Төлбөрөө хийсэн одоо яах вэ?

 

Төлбөр хийгдсэний дараа таны захиалганд оруулсан и-мэйл хаягаар тийзний мэдээлэл очих бөгөөд тус и-мэйлд тийзний бүх мэдээлэл агуулагдсан байх болно. Шаардлагатай тохиолдолд танд нэмэлт мэдээллийг утас, и-мэйлээр холбогдон хүргэх болно. /Ачаа тээш, нислэгийн цагийн хуваарь, Авиа компаниас хүргүүлсэн мэдээлэл г.м/

 

8. Би гадаадад амьдардаг, танайхтай хэрхэн холбогдох вэ?

 

Та манайхтай (+976) 7515-4444 дугаар, Facebook Tapatrip гэсэн цахим хуудсаар болон crm@tapatrip.com гэсэн и-мэйл хаягаар ;дамжуулан холбогдох боломжтой.

 

9. Билет буцаалтын хүсэлт өгсний дараа хэр хугацаанд төлбөр буцаан олгогддог вэ?.

 

Та билет буцаалтын хүсэлт өгсний дараа манайх тухайн авиа компани руу хүсэлт илгээдэг байгаа. Aвиа компаниас таны төлбөр манайд орж ирсний дараа таны дансруу гүйлгээ хийгдэнэ. Тиймээс 2-3 долоо хоног зарцуулагддаг.

 

10. Билет буцаалт хийхэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?

 

Таны худалдан авсан билетний нөхцөлөөс хамаарч зохицуулагдах ба цуцлах болсон шалтгаан, нислэг баталгаажилтын дугаар, бичиг баримт (иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт) зэргийг бүрдүүлэх шаардлагатай.

 

11. Миний өмнөөс надад мэдэгдэлгүйгээр билет буцаалт хийж болох уу?

 

Та бидэнтэй холбогдон билет буцаах хүсэлт гаргасны дараа таны суудлыг хасаж буцаалт хийх боломжтой. Хүсэлт гаргаагүй тохиолдолд буцаалт хийх боломжгүй.

 

12. Билет буцаалтын төлбөрийг өөр хүн очиж авч болох уу?

 

Та итгэмжлэх хийж нотариатаар баталгаажуулсаны дараа тухайн итгэмжлэлтэй хүн ирж буцаалтын төлбөрийг авах боломжтой. Итгэмжлэл хийлгээгүй тохиолдолд буцаалтын төлбөрийг өөр хүнд өгөх боломжгүй.

 

13. Нислэгийн цаг өөрчлөгдсөн үед би яах ёстой вэ?

 

Нислэгийн цаг өөрчлөгдсөн даруйд бид зорчигчид руу түргэн шуурхай холбоо барьж мэдэгдэнэ. Дамжин нислэгтэй зорчигчийн нислэг дараагийн нислэгтээ амжихгүй болсон тохиолдолд нислэгийн авиа компаний заавар журмын дагуу дараагийн нислэг рүү шилжүүлэх зохицуулалт хийнэ.

 

14. Цаг агаараас шалтгаалж нислэг хойшилвол яах вэ?

 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл тул нислэгийн авиа компани хариуцлага хүлээдэггүй хэдий ч зорчигчдод аль болох хохирол багатай шийдэхийн тулд ажилладаг. Тухайн нөхцөл байдалд тохируулан нислэгийн авиа компаниас ирсэн заавар журмын дагуу шийдвэрлэнэ.

 

15. Дамжин нислэгтэй үед дараагийн нислэгт амжихгүй тохиолдолд яах вэ?

 

Зорчигчоос шалтгаалж нислэгээсээ хоцорвол бүх эрсдэл, төлбөрийг зорчигч өөрөө хариуцна. Зорчигчоос шалтгаалаагүй тохиолдолд авиа компаний заавар журмын дагуу таныг дараагийн боломжит нислэг рүү шилжүүлэх зохицуулалт хийнэ.

 

Анхааруулга: Хэрэв та АНУ-д 2 болон түүнээс дээш хотоор дамжин нисэх нислэг сонгосон бол АНУ-д нэвтрэх эхний хотод ачаагаа авах болон гаалиар орох шаардлагатай учир АНУ-д эхний хотоос дараагийн хот нисэх нислэгийн хоорондын хүлээлгийн цаг дор хаяж 3 цаг байх шаардлагатайг анхаарна уу!